Монголын
хөрөнгийн бөиржийн өчигдрийн арилжаагаар I, II, III ангиллын 30 хувьцаат
компанийн 181,897 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Хувьцаат 19 компанийн
хувьцааны ханш өсч, хувьцаат 8 компанийн хувьцааны ханш буурсан бол хувьцаат 5 компанийн
хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс \”Ногоон хөгжил үндэсний
нэгдэл\” ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол
\”Адуун чулуун” ХК-ийн ханш хамгийн өндөр буюу 8.17 хувиар уналаа.
Засгийн газрын
үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 234 ширхэг үнэт цаас 22.4 сая
төгрөгөөр арилжаалагдлаа. Энэ өдөр \”MSE ALL\” индекс 1,167.34 нэгж
болж 1.35 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,302,058,130,600 боллоо.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж