Хамтарсан хээрийн сургуульд оролцохоор Америкийн гурван онгоц тээвэрлэгчид Өмнөд Солонгосын ажиллагааны бүсэд орлоо. АНУ-ын хамтарсан хээрийн
сургуулийн бичлэгийг YouTube хуудсаар үзүүллээ.
Ренхап агентлагийн мэдээллэж байгаагаар Сөүл анх
удаа \”\”Рональд Рейган\”, \”Нимиц\”, \”Теодор Рузвельт\” гэсэн гурван онгоц тээвэрлэгчидтэй хээрийн
сургуульд оролцож байна. Цэргийн хөлөг
онгоцуудыг арав гаруй хөлөг онгоц дагаж байгаа бөгөөд тэдний дотор Sejong the Great , the Seoae Yu ба Seong-ryong гэсэн гурван мин зөөгч байна гэжээ.
Sejong the Great -эсминцын ахмад Ли Ку Сон \”Өмнөд Солонгос ба АНУ-ын тэнгисийн цэргийн
хүчнүүд хэзээ ч, хаана ч хамтарсан ажиллагаа явуулахдаа хамгаалах байр сууриа
ямагт барьж байх болно. Бид бат бөх холбооныхоо тусламжтайгаар дайсны өдөөн хатгалгын эсрэг найдвартай
зогсож чадах болно” гэж мэдэгджээ. Ренхап мэдээллэхдээ
гурван нисэх онгоц тээвэрлэгчтэйгээр хээрийн сургууль явуулж байгаа нь үнэхээр
ер бусын онцлог бөгөөд арваад жилийн өмнө иймэрхүү хээрийн сургууль Номхон далай, Гуамын усанд л болсон гэжээ.

Ц.Пүүжээ