Япон Улсын Токио хотноо ирэх сарын 2-3-ны өдрүүдэд зохион байгуулагдах \”Их дуулга\” тэмцээнд Монгол Улсаас 16 жүдоч зодоглохоор мэдүүлгээ илгээжээ. Багийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Хорлоо, М.Уранцэцэг, 52 кг-д Ч.Аззаяа, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Мөнгөнчимэг, эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, Г.Болдбаатар, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д Г.Одбаяр, Баяртүвшин, 81 кг-д Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар, -100 кг-д О.Хангал, +100 кг-д Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн нар багтжээ.