Өмнөговь аймагт Таван толгойн
орд газраас Гашуун сухайтын боомт хүртэл нүүрс тээвэрлэж буй жолооч нар өвөл10-14 хоног машиндаа амьдарч, зарим нь кабин халаагч ажиллуулан дулаацаж,
цаг хожих үүднээс зориулалтын бус замаар тээвэр хийж байгаль орчныг
доройтуулсаар байна. Энэ байдлыг нүдээр үзэхээр Уул, уурхай, хүнд үйлдвэрийн
сайд Д.Сумъяабазар, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ болон албаны бусад
хүн Цагаан хад,
Гашуун сухайт боомт дээр ажиллаж байна. Тэд \”Уртын-Урт\” тээврийг болиулж,
\”Урт-Богинын\” тээвэрт шилжүүлэн ажиллах тухай саналыг маргааш болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн
шийдвэрлэнэ гэдгээ мэдэгджээ.