2018
оны төсөв батлагдсантай холбогдуулж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр мэдээлэл
хийлээ. Тэрээр, \”ирэх онд эдийн засгийн өсөлт 4,2 хувьтай гарахаар төсөөлж
байгаа. Төсвийн орлого 7,2 их наяд, зарлага 9,6 их наяд төгрөг байх ба
ингэснээр алдагдал 2,4 их наяд төгрөгт хүрнэ. Гэхдээ төсвийн алдагдлыг 2017
онтой харьцуулбал буурсан үзүүлэлт. 2017 онд төсвийн алдагдал ДНБ-д эзлэх хувь
9,5 хувь байгаа бол ирэх онд 8 хувь руу орж буурах юм” гэлээ.