Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан 9:00 цагт болно. Хурлаар Нийслэлийн ИТХ-ын дотоод зохион байгуулалтын тухай, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9-р сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөний биелэлтийн талаар хэлэлцэх юм.
Үндэсний аудитын газраас Гадаад
харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад хийсэн 2016 оны
санхүүгийн тайлангийн аудитын шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал болон
тэдгээрийг арилгахаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг 11:00 цагаас танилцуулна.
Монгол Улсын нийгэм,
эдийн засгийн 2017 оны эхний 10 сарын байдлын талаарх хэвлэлийн бага хурал 11:00 цагаас Засгийн газрын 3-р байрны 204 тоот мэдээллийн танхимд болно. Үндэсний статистикийн хороо
Зууны мэдээ сонины
Үндэсний мэдээллийн төвд 11:00
цагаас Ноцтой хүн амины хэрэг, улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар мэдээлэл
хйихээр Улс төрийн хэлмэгдсэн Монголын эмэгтэйчүүдийн холбооноос хэвлэлийн бага
хурал зарлалаа.