Энэ сарын 14-ний өдрийн
13:30 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан үүргээ гүйцэтгэж байсан
цагдаагийн албан хаагч руу салаавч гаргаж, танхайрсан Ц.Баярцогтод холбогдох
зөрчлийн шүүх хуралдаан өнөөдөр 13:30 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийг
анхан шатны шүүхэд боллоо.
Сүхбаатар
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалсан
Ц.Баярцогтод холбогдох зөрчлийн шүүх хуралдаанаар зөрчилд холбогдогч Ц.Баярцогт
нь танхайрсан нь хавтаст хэргийн хүрээнд нотлогдож байх тул хуульд зааснаар 15
хоног баривчилж, уг хугацаанд 20 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэл
оногдуулж, өмнө нь саатуулагдсан хоёр хоногийг хасч тооцохоор болжээ.