Өнөөдөр Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг угтуулан Төрийн өндөр дээд шагнал болох \”Чингис хаан” одонгийн дараагийн эзнээр Олимп, дэлхийн аварга, МУГТ Найдангийн Түвшинбаяр тодорлоо. Тус шагналын эзнийг зарлан тунхаглах Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав.
Танилцуулгадаа \”Найдангийн Түвшинбаяр нь 2008 оны наймдугаар сард Олимпийн тэнгэрт эх орныхоо төрийн далбааг мандуулж, Олимпийн анхны алтан медалийг эх орондоо авчирсан юм. Үүнээс өмнө долдугаар сарын 1 гэх уй гашуу дүүрэн хар өдрийн дараа ард түмэн болоод улс орныхоо өмнө их эвлэрлийг авчирсан түүхэн гавьяатай билээ. Тиймээс түүний энэ гавьяаг өндөрөөр үнэлж \”Чингис хаан” одонгийн дараагийн эзнээр тодруулж байна” гэв.