Үндэсний
статистикийн хорооноос сар бүр нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлтийг мэдээлдэг
билээ. Тэд өнөөдөр энэ талаар мэдээлэл
хийлээ. Судалгаанд 2017 оныаравдугаар сарын
нийгэм, эдийн засгийн байдлыг илтгэсэн байна.
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд
өнгөрсөн арван сарын хугацаанд 33.300 болжээ. Үүнээс ажилтай боловч ажил хайж
байгаа 9,1 мянга иргэн байна. Дээрх иргэдийн 61,9 хувь нь 15-34 насны залуучууд
байжээ.Энэ оны гуравдугаар улиралд нэг өрхийн дундаж
орлого 929,4 мянган төгрөг байгаа бол зарлага нь 1 сая төгрөг гэж тооцжээ. Мөн
чинээлэг өрхийн хэрэглээ хамгийн ядуу өрхийн хэрэглээнээс 5,4 дахин их байгааг
судалгаанд үндэслэн мэдээллээ.
Өрхүүдийн мөнгөн орлогыг бүлэглэн
авч үзвэл:
300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 120,5мянга
300-500 мянган төгрөгийн орлоготой өрх 135,1мянга
500-900 мянган төгрөгийн орлоготой өрх 276мянга
2,1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 50,5мянга
байна.