Эдийн засгийн үзүүлэлтээс харагдсан хамгийн
таатай мэдээ бол төсвийн алдагдал өмнөх оны мөн үеэс 1,7 их наяд төгрөгөөр
буурсан тухай байв. Ийн буурахад татварын орлого 1,1 их наяд төгрөгөөр
нэмэгдсэн нь нөлөөлжээ. Оны эхний 10 сарын хугацаанд улсын төсвийн алдагдал
669,2 тэрбум төгрөгтэй тэнцсэн байна.
Аж ахуй нэгжид олгосон зээлийн өрийн үлдэгдэл
13,4 их наяд төгрөг байгаа бол хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 969,1
тэрбум төгрөгт хүржээ. Харин чанаргүй зээлийн хэмжээ 1,2 их наяд төгрөг болж,
нийт зээлийн 8,8 хувийг эзэлж байна.
Ам.долларын ханш өмнөх сараас 0,2 хувь суларч,
2458,69 төгрөгтэй тэнцжээ. Харин юанийн ханш 371,5 төгрөг болж, өмнөх сараас
0,7 хувиар чангарсан байна. Тэгвэл рублийн ханш 42,61 төгрөг болж, 0,2 хувиар
суларчээ.