ЦЕГ-аас цаг үеийн
асуудлаар хэвлэл
хийлээ. ЦЕГ-ын Урьдчилан
сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа н.Цэнгэлхүү\”Засгийн газрын хуралдаанаас хараа
хяналтгүй тэнэмэл хүүхдүүд, гэр оронгүй хүмүүстэй холбоотой арга хэмжээ авах
ажлыг даалгасан. Цагдаагийн
байгууллагаас өнөөдрийн 13:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын 300 гаруй насанд хүрсэн хүн, хүүхэд, орон нутгаас
100 гаруй насанд хүрсэн иргэн, 20 гаруй хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэн
ажиллаж байна\” гэв.
Хараа хяналтгүй хүүхдүүдийн ихэнх нь эрэгтэй хүүхдүүд байна .Хараа
хяналтгүй, тэнэмэл хүүхдүүдийн гэрээсээ дайжих шалтгаан нь гэр бүл салалт, эцэг
эхтэйгээ таарахгүй байх, хараа хяналт сулрах зэрэг байдагтухай Гэр бүл, хүүхэд, залуучуудын
хөгжлийн газрын төлөөлөл мэдээллээ.
Хурандаа Б.Баатархүү\”ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын
Хар тамхитай тэмцэх газраас 2017 оны эхний 11 сарын байдлаар 489 хүнд холбогдох
181 хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулжээ. Үүнээс 270 хүнд холбогдох 112
хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр эцэслэн шийдвэрлэсэн байна.
2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэдээс
ирсэн мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шалгалт хийхэд нэг
иргэний гэрт 25-35
насны 3 эрэгтэй, 2 эмэгтэй хүн хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн
байсан нь тогтоогдсон. Хэргийн газраас хар тамхи татах хэрэглүүрийг
хураан авсан. Тухайн этгээдүүдийг сэжигтнээр татаж, мөрдөн байцаах ажиллагаа
явагдаж байна\” гэв.