Энэ сарын 20-22-нд болох Монгол Ардын Намын XXVIII Их хуралд болно. Тэд энэ удаа алдаа, оноогоо ярьж, намын дараагийн удирдагчийг сонгох учиртай. УИХ-ын дарга М.Энхболд МАН-ын даргын ажлаа хэнд өгөх бол гэсэн хүлээлт нийгэмд үүссэн. Тиймээс намын даргад өрсөлдөх хүмүүс эртнээс санаа, оноогоо илэрхийлээд эхэлсэн.
Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гэх юм билээ. УИХ-ын гишүүн
Ж.Энхбаярын хэлсэн үг, хийсэн мэдэгдлийг намын даргад санаархаж байна хэмээн
хэвлэлээр бичих болсоор удаж байна. Тэрээр өмнө нь нэг бус удаа өөрийн цахим
хуудсаараа дамжуулан намынхаа удирдлагуудад шаардлага хүргүүлж байлаа. Тэр
хэлсэн бол хийдэг гэнэ. Ж.Энхбаяр гишүүн \”Би цэргийн хүний хүүхэд” гэж чиирсээр байгаад цэргийнхний 36 сарын тэтгэмжийг авч үлдэж чадсан авхаалжтай нэгэн.
Шинэчлэлийг эхлүүлэх тухайгаа тэрээр аль эртнээс ярьж, хэлж явдаг болсон
тул сэтгүүлчид түүнийг МАН-ын даргын суудалд санаархагчдын нэг хэмээн үзэх
болсон биз ээ. Түүнд оролцохгүй ажил гэж байхгүй бололтой. Нүдээ аниад суух болсон
хотын даргад цахимаар захидал бичиж \”Бүрэн цутгамал ХХК-ийн захирал
Б.Батдэлгэртэй холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг дарга Сундуйн Батболд танд
бичиг явууллаа” хэмээн мээрийн ажлыг сануулсан.
Хажуудахдаа бол бас халамжтай гэж байгаа. Завгүй их ажилтай ч гэсэн цахимаар гэргийдээ
санаа тавьж
\”Хазайх цагт
тулгуур болж
Хальтирах цагт
түшиг болдог хань минь…
Улам л залуужаад
байна уу даа” хэмээн оноо авсан.
Зарим эх сурвалж Ж.Энхбаяр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өмнүүр
хөндөлсөхгүй байх хэмээн тааварлаж
сууна. Цаг хугацаа хэн нь хэн байсныг харуулах бизээ.