Өнөөдөр 14.30 цагийн орчимд БНСУ-ын Сөүл, Пухан, Геонжү зэрэг хотуудад газар хөдлөлт болжээ. Гэхдээ хамгийн хүчтэй буюу 5.4 баллын газар хөдлөл нь Пухан хотод бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн улмаас нэлээд хохирол учирсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Мөн газар хөдлөлт цаашид ч болж болзошгүйг анхааруулжээ. Газар хөдлөлтийн улмаас хүний амь нас эрсэдсэн гэх мэдээлэл одоогоор алга байна.