Хэн
дуртай нь тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэдэг зүй бус байдлыг зогсоож эмхлэх үүргийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох
байгууллагын удирдлагад өгсөн. Өнгөрсөн 15 хоногт тусгай
дуут, гэрэл дохионы 1920 зөвшөөрлийг шалгаж 500
гаруйг нь цуцалсан гэж Хууль зүй, дотоод
хэргийн сайд Ц.Нямдорж Засгийн газрын хуралдааы үеэр танилцууллаа. Цагдаагийн алба хаагчид хяналт, шалгалт явуулж тээврийн хэрэгслийн 80 гэрчилгээ, жолоодох эрхийн 64 үнэмлэх, тусгай 25 ширхэг гэрэл дохио хураан авч, 25 зөрчлийг арилгуулжээ. Мөн тусгай дуут болон гэрэл
дохио ашигладаг төрийн болон тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын
үйлчилгээний зургаан автобаазын 778 тээврийн хэрэгслийг шалган 102 зөрчил
илрүүлж, зөрчлөө засч хариу мэдэгдэхийг үүрэг болгожээ. Цаашид \”Тээврийн
хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-д нэмэлт,
өөрчлөлт оруулж, шинэчилсэн бүртгэлээр олгох, хяналт, шалгалтыг эрчимжүүлэх нь
зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ. Ингэснээр зөвшөөрлийн тоо дахин
500 гаруйгаар цөөрнө гэж ЦЕГ тооцжээ.
Нийгмийн эмх замбараагүй байдал захаасаа хумигдаж эхэлж
байгаа бодит жишээ энэ байлаа. Иргэдийн хамгийн их дургүйцлийг хүргэсэн урсгал
сөрж давхидаг, хурд хэтрүүлдэг тусгай болон дуут дохиотой машинууд ийнхүү захаасаа хумигдаж эхэллээ.