Австраличуудын 62% нь ижил хүйстэнтэйгээ гэрлэх гэрлэлтийг зөвшөөрч сонголтоо хийлээ. Австралийн парламент үүнийг хууль ёсны болгохын тулд хуулийн төслийг түргэн шуурхай эхлүүлэхээр болж байна. Ийнхүү Австраличууд анх удаагаа шуудангаар (post) саналаа өгч мөн байгалийн хуулийн эсрэг хүн төрөлхтөн зогсож, \”ямар ч хүйсний хүн хоорондоо гэрлэж болно оо\” гэсэн хоёр түүхэн үйл явдал зэрэг болж өндөрлөлөө. Энэхүү сонгууль эхлэх өдрөөс дуусах хүртэл Австралийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ижил хүйстэнтэйгээ гэрлэх гэрлэлтийг илт дэмжин, зарим тохиолдолд далд дэмжсээр өнөөдрийг хүрсэн байна.