\”Аймшгийн баярт зориулсан тоглоомон сэлэм”-ээр
бусдыг айлган сүрдүүлж танхайрсан С.Бямбацогт гэгч гэртээ хар тамхи
мансууруулах төрлийн бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан тухай эх
сурвалжууд мэдээлж эхэллээ.
Энэ сарын 14-ны өдөр ЦЕГ-ын Эрүүгийн
цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт
иргэд хар тамхи хэрэглэж байж болзошгүй гэсэн мэдээлэл иржээ. Үүний дагуу тус
хэлтсээс шалгалт хийхэд 25-35 насны гурван эрэгтэй, хоёр эмэгтэй мансуурсан
байдалтай байхыг нь илрүүлсэн байна. Хэргийн газраас хар тамхины төрлийн бодис
хураан авч, сэжигтэн этгээдүүдийг саатуулан шалгаж байгаа аж.