МХЕГ 10
улсаас импортолж буй 18 мянга гаруй тоглоом, 129 цэцэрлэгт хэрэглэж буй
тоглоомонд судалгаа хийжээ. Судалгааны хүрээнд импортын болон цэцэрлэгүүдэд
хэрэглэж буй тоглоомуудаас 92 удаа дээж авч шинжлэхэд физик, химийн хүнд
медаллын хэмжээ стандартаас хэтэрсэн зэрэг ямар нэгэн зөрчил илрээгүй аж.
Хүүхдийн тоглоомын стандартад олон шаардлага байдаг ч судалгааны
хүрээнд хийсэн шинжилгээгээр мэдрэхүйн үзүүлэлт буюу өнгө, физик, будгийн
тогтворжилт, металлын агууламжаас хар тугалга зэрэг ерөнхий үзүүлэлтийг
шинжилжээ. Учир нь, манай улсад үүнээс илүү нарийвчилсан шинжилгээ хийх
лаборатори байдаггүй юм байна. Тиймээс өнөөдөр хүүхдэд тань шууд хор
учруулахгүй, гарал
үүслийн бичигтэй тоглоомноос сонгож өөрийн хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах
хэрэгтэй гэдгийг МХЕГ-аас зөвлөж байна.