АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Азийн таван орноор хийсэн айлчлалынхаа талаар дүгнэлт гаргалаа гэж РИА «Новости» дамжуулжээ. Тэрээр \”Азийн орнууд миний бие болон манай төлөөлөгчдийг маш халуун, зочломтгой, хамгийн хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа” гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр азид явагдсан айлчлал \”амжилттай” болжээ.
\”Айлчлалын явцад дэлхий хүчтэй, бардам итгэлтэй Америкийг харлаа” гэж Цагаан ордны тэргүүн онцолсон байна. Азид Трампын айлчлал 12 хоног үргэлжилсэн. Энэ хугацаанд Өмнөд Солонгос, Хятад, Япон, Вьетнам, Филлипин улсуудад очсон бөгөөд тэнд олон орны тэргүүнүүдтэй тодотговол Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан юм.
Ц.Пүүжээ