Туркийн эрх баригчид алан хядагчдын
өдөөн хатгалга, халдлагын бай болж болзошгүй хэмээн Герман хэл дээрх ижил хүйтснүүдийн
кино фестивалийг хориглосон байна. \”Pink Life QueerFest Four” фестивалийн
зохион байгуулагчид 11 дүгээр сарын 16-наас 18 хүртэл театруудад дөрвөн кино
гаргахаар төлөвлөсөн байжээ. Тэд энэхүү шийдвэрийг үндсэн хуулиар олгогдсон
эрхийг нь зөрчиж байна хэмээн буруутгасан байна. Турк улсад ижил хүйстнүүдийн
харилцааг хуулиар хүлээн зөвшөөрдөггүй боловч ижил хүйстнээ сонирхох хандлага
өргөн тархаж байна хэмээн идэвхтнүүд үзжээ.
Анкарагийн захирагчийн албанаас
гаргасан мэдэгдэлдээ, уг фестивалийн утга санаа нь нийгмийн зарим хэсгийнхний
дургүйцлийг хүргэж, үймээн дэгдээх өдөөн хатгалга болж болзошгүй гэсэн байна. Түүнчлэн
тагнуулын байгууллагаас алан хядагчдын байгууллагаас уг фестивалийн зохион
байгуулагчид, оролцогчид руу халдлага дайралт хийхээр төлөвлөж байгааг
мэдэгдээд дэлгэцээр гарах кинонууд нь тэднийг өдөөн хатгаж мэднэ гэжээ.Гэвч хориг тавихаас нь өмнө уг
фестиваль олон нийтийн сүлжээгээр хэдийнэ дайралтад өртөж эхэлсэн гэдгийг
зохион байгуулагчид нь хэлсэн юм. Харин арга хэмжээг Германы элчин сайдын яамнаас
дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.Истанбулд болдог ижил хүйстнүүдийн
парад ихээхэн алдартай боловч сүүлийн гурван жилд хориг тавьсны улмаас зохион
байгуулаж чадаагүй аж.
Орчуулсан Б.Болормаа