Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт \”Гэртээ харих зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлэх, нөхцөл байдлын үнэлгээ хийх ажил өнөөдөр эхэллээ. Дээрх ажлыг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Бүртгэлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, ХӨСҮТ, Улаан загалмайн нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар орон гэргүй, тэнэмэл амьдралтай 111 иргэнийг илрүүлж, дотор, сүрьеэ, ДБЗХӨ-ний үзлэгт хамруулан, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүллээ. Дээрх иргэдэд дүүргийн ЗДТГ, Улаан загалмайн нийгэмлэгээс өвлийн дулаан хувцас олгож, халуун хоолоор үйлчиллээ. Бүртгэлжүүлэх ажил хоёр өдөр үргэлжлэх бөгөөд дүүргийн харьяалалтай 30 иргэнийг бичиг баримжуулах ажлыг мөн зохион байгуулна гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.