Их Британид хунтайж Вилльямийн
оролцоотойгоор хүүхэд залуус олон нийтийн сүлжээнд бусдад дээрэлхүүлж,
гадуурхагдахаас хамгаалах шинэ технологиудыг \”Facebook”, \”Snapchat” компаниуд
нэвтрүүлж эхэлжээ. Олон нийтийн сүлжээний платформууд нь сэтгэл санааны дэмжлэг
хэрэгтэй байгаа хүмүүст туслах зорилгоор зөвлөхүүдэд хандах боломжийг олгож
байгаа аж.Технологийн тэргүүлэгч дээрх
компаниуд, хүүхдийн тусламжийн байгууллагууд, эцээг эхчүүдтэй хамтран хунтайж интернэтэд
зориулагдсан Ногоон загалмайн кодтой ижил тэрхүү технологийг танилцуулсан юм. Энэ
нь залуусыг онлайн орчинд \”зогсоох, хэлэх, дэмжих” үйлдлийг хийдэг аж. Энэ нь хүүхэд,
залуусыг сөрөг үйлдэл гаргахад нь зосгоож, тэднийг хариуцлага хүлээхүйц насанд
хүрэгчдэд хэлэх, бусдад дээрэлхүүлэн гадуурхагдаж буй хэн нэгэнд тусламж
үзүүлэх зорилготой юм байна.
Түүнчлэн \”Google”, \”EE” зэрэг компаниуд
ч энэхүү төсөлд оролцож, хамтран ажиллахаа мэдэгджээ. Кембрижийн гүн Вилльям өөрийн
хүү хунтайж Жоржийг мэндэлсний дараахан онлайн гадуурхалтаас болж амиа хорлосон
хүүгийн тухай сонссоноор ийнхүү хүүхэд, залууст туслах санаачилгыг гаргасан
байна.Төсөлд зориулсан видео нэвтрүүлэгт дээрх
амиа хорлосон Феликс хүүгийн ээж Люси Александрын яриаг онцлон оруулжээ. Тэрээр
\”Олон нийтийн сүлжээ бол хүүгийн минь амьдрал байсан. Хүн болгонтой харилцаж
чаддаг гол зүйл нь байсан. Үүнгүйгээр бусдаас тусгаарлагдсан мэт сэтгэгдэл
төрдөг. Түүний уригдсан үдэшлэгийн тухай, хүүг минь урих хэрэггүй, бүгд үзэн
яддаг тухай хүмүүс бичиж байсан. Тэр бүх сөрөг яриаг хүү минь харж, өөрийгөө яг
л тэнэг, өөдгүй амьтан гэдэгт итгэж эхэлсэн. Энэ бүхэн түүнд маш муугаар
нөлөөлж, хүүгийнхээ гутарсан сэтгэлийг тайвшруулах аргаа олж ядан байсан юм”
хэмээн өгүүлээд хунтайжийн энэ санаачилга хүүд нь тусалж чадах байсанд итгэж
байгаагаа хэлсэн байна.