Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын
өдөрт зориулан 2011 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж ирсэн \”Мөнх
тэнгэрийн бичиг-2017” монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэн Хүүхдийн урлан
бүтээх төвийн \”Орд” танхимд өнөөдөр нээлтээ хийлээ.
\”Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэнг
өмнө нь мэргэжлийн уран бүтээлчдийн дунд зохион байгуулдаг байсан. Харин энэ жил Их эзэн Чингис хааны мэндэлсний
855 жилийн ойд зориулж, найман шилдэг уран бичээч болон ерөнхий боловсролын сургуулийн
7-12 дугаар ангийн 55 сурагчдын шилдэг бүтээлийг олон нийтэд дэлгэж байгаа юм байна. Уг \”Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэн энэ
сарын 23-ны өдрийг хүртэл үнэ төлбөргүй болно.