\’25\’-р
суваг телевизийн бүтээл, үндэсний контент \’21000\’ реалити шоу нэвтрүүлгийн ялагч өчигдөр тодорлоо. Уг шоуны энэ удаагийн дугаарт
\’Нарантуул\’ олон улсын худалдааны төвийн тэрэгчин Т.Батхүү, хувийн бизнес
эрхлэгч, хатагтай С.Дэлгэр нар оролцож 10 хоногийн турш 21 мянган төгрөгөөр
хэрхэн амьдрахыг харуулсан. Ингээд энэ удаа нэвтрүүлэгийн
ялагчаар Т.Батхүү шалгарсан юм. Тэрбээр өрсөлдөгчөөсөө бага мөнгөөр 10 хоног амьдарч чадсанаараа энэ удаагийн ялагч болж, гурван сая төгрөгийн эзэн болсон. Түүний хувьд нэвтрүүлэгт орохын өмнө ялагч болж чадвал шагналынхаа мөнгөөр Анагаахын их сургуульд сурдаг охиныхоо төлбөрийг төлнө гэж хэлж байсан юм.
Харин \’21000\’ реалити шоу нэвтрүүлгийн оролцогч С.Дэлгэр хувиасаа Т.Батхүүгийн охины сургалтын
төлбөрт 500 мянган төгрөгийн хандив өгсөн юм.