УИХ-ын чуулганы нэгдсэн
хуралдаанаар Б.Хурцыг элчин сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэх үедЖ.Батзандан гишүүн\”Энэ томилгооны сонсголыг
явуулахгүй гэх бөлдөгтэй гишүүнтэй ярихаа болъё, нэлээд хэдэн бурантагтай
гишүүд эсэргүүцэж байна. Элчин сайд нийтийн эрх ашгийг хөндөхгүй гэж зарим
гишүүд ярьж байна. Солонгост байгаа 30 мянган хүний эрх ашгийг хамгаалах гэж
явж байгаа биз дээ. Гурван сая Монголын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах гэж
явж байгаа биз дээ. Хууль мэдэхгүй хуульч нэртэй гишүүдийн яриаг битгий тоо.
Б.Хурцын машины хонины хонхорт явдаг хүний үгээр явахгүй. Тагнуулын гар хөл
болсон хэдэн гишүүний үгээр УИХ ажлаа заалгахгүй. О.Баасанхүү бол миний араас
явсан хуульч нэртэй хулгайч\” гэсэн юм.
Дараа
ньО.Баасанхүү гишүүн үг хэлэхдээ\”Ж.Батзандан
бол миний найз. Би найзаасаа уучлалт гуйж байна. Тиймээс хувь хүнтэй нь
хамааруулж ярьсан зарим үгэндээ уучлал хүсч байна. Би бүх хүнтэй найз. Хамгийн
гол нь найз байлаа гээд зарчмын эсрэг зогсоно гэсэн үг биш. Эцэг, эх маань
надад Баасанхүү гэдэг нэр өгсөн. Гэтэл Ж.Батзандан баас гэж намайг дуудлаа.
Өмнө нь Ч.Хүрэлбаатар бас тэгж дуудаж байсан. Энэ үгнийхээ төлөө надаас уучлал
гуйх ёстой” хэмээсэн билээ.Улмаар Ж.Батзандан гишүүн\”Би О.Баасанхүү гишүүнээс уучлал
хүсч байна. Гэхдээ би шалчигнасан зантай гэх утгаар баас гэж хэлсэн юм. Би
О.Баасанхүү гишүүнтэй дөрвөн жилийн өмнө найз байсан. Тэр үед О.Баасанхүү
гишүүн эр хүн шиг байсан юм” гэсэн юм.