Мэргэжлийн сүмогийн 68 дахь Асашёорюү Д.Дагвадорж өөрийн хайртай
дүү ёкозүна Харүмафүжигийнхээ тухай ийн бичжээ.\”Харүмафүжи буюу Ама Бямбадорж. Нэгэн цагийн ангийн анд
аваргаа би өмөөрмөөр санагдлаа. Хүн алдаж онох үе бишгүйбайх. Хазгай
гишгэхэд нь харин түшээд босгомоор.Арлын орны үндэсний их спортыг унтаж
байхад Монгол аавын үрс сэрээсэн, эзэгнэсэн, эзэгнэсээр ч…Озэки цол дээр олон жил барилдаж Ёкозуна болохдоо тэр, бурханы оронд байгаа
аавдаа өгсөн амлалтаа биелүүлсэн гэдэг, эмтэрмээр…Аавын хүү нэгэнтээ алдавч түүнд оносон, бүтээсэн өдрүүд олон санах. Ёкозуна
Харумафүжи дэмжиж, хамтарч хэрэгжүүлсэн \”Зүрх хамгаалах төсөл\”-өөр
0-5 насны 700 орчим бяцхан үрсийн зүрхний хагалгаа Монголд үнэ төлбөргүйгээр
хийгдэж, амжилттай болсон гэдгийг мэдэх нь хэд бол?
байсан хүмүүс л ойлгох байх. Үнэндээ Япончууд \”БОЛЪЁ” гэдэг үгийг өөрөө өөрөөр
нь хэлүүлж чаддаг хүмүүс. Энэ хэргийг дөвийлгөхийн цаана Сумо-гийн ертөнцийн
ямархан бодлого яваа бол? Сайн яваа нэгнээ бүү хэмлэ, чамаас л илүү яваа АВАРГА
хүн, өнчин зүрхийг бүү шархлуул гэж хүсэе! Өнөөдөр би энэ асуудлаар Япончуудтай
хамтарч ажиллахгүй гэдгээ хэлж татгалзлаа. Ажилласан ч би Монголынхоо эсрэг
ажилдаггүй хүн. Аавын хүү, аварга хүн ГАНЦААРДАХГҮЙ шүү! \”YOKOZUNA\” хэмээн бичжээ.