НӨАТ-ын урамшууллын ээлжит сугалаа маргааш
болно. Тодруулбал, 2017 оны арваннэгдүгээр сарын сугалааны тохирол 19-ний Ням
гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иймд, иргэн та 2017 оны 10-р
сарын 1-нээс 10-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн
баримтаа 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим
төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд
хамрагдан азтан болох боломжтой.Энэ удаагийн сугалааны супер шагнал нь 50 сая
төгрөг аж. Үүний өмнөх тохирлоор 500 сая төгрөгийн азтан тодорсон юм.