Францын цагдаа хувийн маргааны улмаас галт зэвсгээ
ашиглан халдлага үййлдсэний улмаас гурван хүн нас баржээ. Дараа нь тэрээр
өөрийн найз бүсгүйгээ ээж, эгч нарынх нь хамт ийнхүү буудаж шархдуулаад
өөрийгөө хороосон байна. Уг хэрэг Парисын ойролцоох Саркеллес хотноо болж
өнгөржээ. Парисын хойд хэсэгт байрлах тус хотын даргын мэдэгдсэнээр бүсгүй
хэрэгтэнгээс салсан нь ийнхүү халдлага үйлдэх шалтгаан болсон гэдгийг
цагдаагийнханд хэлсэн байна. Амиа алдсан гурван хүний нэг нь бүсгүйн аав байсан
аж.\”Ле Монде” сонины дамжуулснаар хэрэгтэн цагдаа эхний хоёр
хүнийг ажлынхаа галт зэвсгээр хөнөөжээ. Дээрх хоёр хохирогч нь уг цагдаатай
танил бус, ямар ч хамааралгүй хүмүүс байсан гэнэ.
Орчуулсан Б.Болормаа