МАН-ын XXVIII Их хурал эхэллээ. Их хуралд монгол орны өнцөг булан бүрээс нийт 1309 төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд буй юм. Өнгөрсөн амралтын өдөр Их хурлын зохион байгуулалттай холбогдуулан Бага хурал болж, дүрмийн шинэчлэлийн асуудлаа хэлэлцсэн юм.Энэ удаагийн Их хурлаар МАН-ыг шинэ удирдлагыг сонгох бөгөөд хоёр өдөр үргэлжлэн явагдана. Соёлын төв өргөөнд зохион байгуулагдаж буй Их хурлыг нээж МАН-ын дарга М.Энхболд улстөрийн илтгэл тавьж байна. Тэрээр илтгэлдээ \”Энэ удаагийн Их хурал нийгмийг шинэ тэмүүлэлд уриалан дуудахуйц түүхэн үйл явц болон үлдэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолж, өнгөрсөн дөрвөн жилд намаа удирдсан арга барилынхаа талаар илтгэлээ үргэлжлүүлж байна. Харин ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн дөрвөн жилийн ажлын тайлангаа их хурлын төлөөлөгчдөд танилцуулахаар төлөвлөөд байна.
.