Тайландын Бангкок
хотод зургаан сартай сармагчин хоёр аяга кофе уугаад ухаан алджээ. Түүнийг
ойролцоох мал эмнэлэгт хүргэж яаралтай эмчилгээ хийсэн байна. Зүрхний хэм
алдагдаж шоконд орсноор ухаан балартсан болохыг эмч хэлжээ. Одоо бяцхан
сармагчид амьтны хүрээлэнд нь буцаасан ч дахин тэнд байлгах боломжгүй гэж
зөвлөж байгаа аж. Учир нь бяцхам сармагчид жуулчдын орхиж явсан кофег уух маш
их дуртай. Хэрвээ дахин кофегоо хэтрүүлбэл зүрх нь зогсох аюултай гэжээ.