Энэ сарын 18, 19-ний буюу амралтын өдрүүдэд
Замынцагдаагийн албаны ЖШУХ нийт 561 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн
авчээ. Зам тээврийн ослын 394 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас гурван
хүн гэмтсэн байна. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны
зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 107 жолоочийг илрүүлэн
саатуулжээ.Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг
хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 12 осол, мөргөлдөх
хэлбэрээр 20 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн хоёр осол тус тус бүртгэгдсэн бөгөөд
энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд
холбогдсон жолооч таван, явган зорчигч гурван бүртгэгджээ. Орон нутагт
ноцтой зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирсон. Тухайлбал,Увс аймгийн Өлгий сумын Хөдөлмөр багийн
нутагт шороон замд амины \”Mustang-5\” маркийн улсын дугааргүй мотоцикл
онхолдож жолооч Ц нь нас барсан хэргийг шалгаж байна. Мөн Чингэлтэй дүүргийн нутаг \”Чиглэл” ХХК-ний
зүүн замд амины \”T.Probox\” маркийн автомашин Г нь согтууруулах
ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч Д мөргөж
гэмтээсэн байна.
Улсын хэмжээнд согтууруулах ундааны зүйл
хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 73 хүний амь нас хохирч, 105
хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн бол согтуугаар тээврийн хэрэгсэл
жолоодсон 23000 гаруй жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан
сэргийлж ажилласан байна.Тоон үзүүлэлтээс харахад зорчигч болон жолооч
нар согтуугаар замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол, хэрэгт холбогдон
эрүүл мэнд, амь насаараа хохирох нь дийлэнх хувийг эзлэж байна. Хүйс болон
насны байдлаар нь үзвэл 18-35 насны идэвхитэй амьдралд яваа залуучууд тэр
дундаа 33 орчим хувийг дээрх насны эмэгтэйчүүд эзэлж байна.
Нийт илрүүлсэн 23000 гаруй зөрчлийн:
-19000 орчим нь эрхийн үнэмлэхтэй согтуугаар
тээврийн хэрэгсэл жолоодсон,
-2500 орчим нь эрхээ хасуулсэн үедээ
согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон,
-1500 орчим нь жолоодох эрхгүй этгээд
согтуугаар тээврийн хэрэгсэл жодоодсон зөрчил байна.