Пхеньян, цэргийн сөргөлдөөн болсон тохиолдолд АНУ-ыг ялна гэдэгт итгэлтэй байгаа талаар Тайландад байгаа БНАСАУ-ын элчин Мун Сон Мо мэдэгдэлээ.
Тэрээр \”Хойд Солонгос өөрийн цөмийн чадамжаа нэмэгдүүлсэн, шаардлагатай тохиолдолд дайтах болно. Одоо бидэнд устөрөгчийн бөмбөг байна, бид тулалдахад бэлэн, АНУ-тай хийх дайнд бид хожино гэдэгт эргэлзэх зүйлгүй\” гэж мэдэгджээ.Гэхдээ дипломат, БНАСАУ дайныг эхлүүлэхийг хүсээгүй, гэвч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай хэлэлцээр хийх боломж бас харагдахгүй байна гэдгийг онцолсон байна. Мөн \”НҮБ-т хийсэн илтгэлдээ Хойд Солонгосыг бүрэн устгаж чадна гэж байхад, бид яаж хэлэлцээр хийж болох юм бэ? Энэ бол тэр манай 25 сая оршин суугчдыг хөнөөхийг хүсч байна гэсэн үг” гэж Мун Сон Мо хэллээ.
Солонгосын хойгт сүүлийн хэдэн сар, Пхеньяны цөмийн болон пуужингийн туршилтуудаас болж нөхцөл байдал хурцадмал байгаа билээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд нэг бус удаа, шаардлагатай тохиолдолд тус улсыг \”бүрэн устгана” гэж мэдэгдэж байсан. БНАСАУ- мөн АНУ-д пуужингийн цохилт хийнэ гэж заналхийлээд байсан юм. Вашингтон арван нэгдүгээр сарын 18-д Хойд Солонгосыг пуужингийн цохилт хийлгэхгүйн тулд кибер зэвсэг болон нисгэгчгүй нисэх онгоц хэрэглэхэд бэлэн болсон талаар мэдэгдсэн. Энэ үед Пентогоны тэргүүн Жеймс Мэттис асуудлыг дипломат замаар шийдвэрлэх хэрэгтэйг тэмдэглээд хэлэлцээр эхлэх нөхцөлийг дурьдсан юм.