АНУ-ын Зэвсэгт хүчин Японд алба хааж
буй бүх цэрэг архи уухыг хориглосон шийдвэр гаргасан байна. Окинава арал дээр
архи ууж автын осол гаргасан цэргүүдээсээ болж ийнхүү шийджээ. Мөн осолтой
холбоотойгоор цэргүүдийг бааздаа, эсвэл гэртээ байхыг зөвлөсөн аж. Өнгөрөгч Ням гаригт Тэнгисийн явган
цэрэг ачааны машинтай явж байхдаа осол гаргаснаас болж орон нутгийн нэг жолооч
амиа алдсан байна. Япон дахь нийт америк цэргүүдийн тэн хагас нь Окинавад
байрладаг бөгөөд нутгийн иргэд удаан хугацааны туршид тэднийг эсэргүүцсээр
байгаа юм.
АНУ-ын Зэвсэгт хүчин мэдэгдэлдээ уг
осолд цэргүүд нь холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрч, согтуу байснаас осол
гаргасан байж болзошгүй гэжээ. Тиймээс Японд алба хааж буй бүх цэргийнхнийг
хамруулсан \”согтууруулах ундааг хариуцлагатайгаар хэрэглэх, эрсдэлийн удирдлага
ба хүлээн зөвшөөрөгдсөн зан төлөв” сэдэвт сургалтыг зарласан байна.
Японы цагдаагийн байгууллагын
мэдэгдэж буйгаар осол гаргасан цэргийн цусан дахь архины хэмжээ байх ёстой түвшингээс
гурав дахин их байсан гэнэ. Түүний хайхрамжгүй байдлаас болж хүний амь нас эрсэдсэн
учраас баривчлан хорьжээ.Тус улсын өмнөд хэсэгт орших Окинава
дахь АНУ-ын оролцоо нь тус хоёр орны хамтарсан томоохон гол ажлуудын нэг юм. Энэ
бүс нутагт АНУ-ын 26,000 цэрэг байрладаг аж. Гэвч тэдгээр цэргүүдийн холбогддог
элдэв зөрчил, осол аваар, гэмт хэргүүдээс болоод нутгийн иргэд Агаарын хүчнийг арлаас
нүүлгэхийг шаардсаар байгаа юм.
Орчуулсан Б.Болормаа