Монголын Залуучуудын
Холбоо (МЗХ)-ноос энэ сарын 26-нд \”Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол”-ыг
15 дахь жилдээ зохион байгуулан.Энэхүү
ёслол залуусыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах бөгөөд
залуусыг эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой иргэн болгон төлөвшүүлэх
зорилготой аж. Ёслолд 16 нас хүрч буй нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн шилдэг
850 сурагч оролцох юм. Андгай өргөсөн сурагчдад Ерөнхийлөгч асан Н.Багабанди,
Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, Төрийн Соёрхолт ардын жүжигчин Н.Сувд, Гавъяат
жүжигчин Т.Ариунаа, Киви хамтлагийн дуучин Д.Уламбаяр, Загвар өмсөгч Э.Энхболд,
Загвар өмсөгч, Дэлхийн Мисс тэмцээний шилдэг 15 оролцогчийн нэг Ц.Энхжин нар
иргэний үнэмлэхийг нь гардуулах юм байна.