Тагнуулын Ерөнхий газрын
даргаас бууж амжилгүй, БНСУ-д суух Элчин сайдаар нэр дэвшсэн хошууч генерал
Б.Хурцыг тойрсон мэдээллүүд ар араасаа цацагдсаар байна. Тэрээр \”хатуу самар”
гэдгээ баталж, сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн овжин асуултуудаас тун чадмаг
бултсаар \”цензургүй яриа”-г дуусгалаа. Ерөнхийдөө түүний мэддэг
асуудлууд \”Улсын нууц”-аар хориглогдсон учраас хамаагүй ярьж болохгүй гэдгээ
маш сайн мэддэг нэгэн аж. Нэвтрүүлэгт Б.Хурц
итгэлтэйгээр, булзахгүйгээр сэтгүүлчийн нэг асуултанд бардам хариулт өгсөн нь худын тухай асуудал байв.
Б.Хурцын худыг MSC
группийн гэгдэх УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир гэдэг. Тэдний
хүүхдүүд гэрлэж, Б.Хурц, Л.Элдэв-Очир нарыг өвөө болгоод байгаа гэнэ.