Хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж, хүчирхийлэл гаарч байгаа
энэ үед Ерөнхийлөгчид энэ асуудлуудыг байнга танилцуулж, анхаарлыг нь
хандуулахад чиглэж ажиллах зөвлөх хэрэгтэй болсон. Тэгвэл энэ ажлыг эрчимжүүлж,
хүч нэмүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны асуудал хариуцсан
зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Г.Уянгыг томилсон байна.
Тэрээр ирэх баасан гаригт Иргэний танхимд хүүхдийн
хүчирхийллийн эсрэг хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. Нийгмийг цочролд
оруулж, айдаст автуулсан олон асуудлыг шийдлийг ярилцаж байгаа бөгөөд
Ерөнхийлөгч Х.Баттулга ч хэлэлцүүлэгч оролцохоор болсон байна.