Монгол Улсын
Ерөнхийлөгчийн2017 оныээлжит сонгуульд АН-аас Х.Баттулга, МАН-аас
М.Энхболд, МАХН-аас С.Ганбаатар нар нэр дэвшсэн билээ. Дээрх гурван нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дүн, иргэд, аж ахуйн нэгжээс өгсөн хандивын талаарх мэдээллийг Үндэсний Аудитын
Газраас олон нийтэд ил болгожээ.Ерөнхийлөгчийн
сонгуульд нэр дэвшиж, оролцсонМ.Энхболд,
Х.Баттулга, С.Ганбаатар нарт сонгуулийн хугацаанд нийт 5,555 иргэнээс 8,691.9
төгрөгийн хандив, 36 хуулийн этгээдээс 496 сая төгрөгийн хандив өгсөн байна.
МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод 1,436 иргэнээс 2,589.2 сая төгрөг, 17 хуулийн этгээдээс
218 сая төгрөг нийт 2,807.2 сая төгрөг,
АН-аас нэр дэвшигчХ.Баттулгад 1,643 иргэнээс 3,275.5 сая төгрөг, 18 хуулийн этгээдээс
250 сая төгрөг нийт 3,525.5 сая төгрөг,
МАХН-аас нэр дэвшигчС.Ганбаатарт 2,476 иргэнээс 2,827.2 сая төгрөг хоёр хуулийн этгээдээс
30 сая төгрөг нийт 2,857.2 сая төгрөгийн хандив тус тус өгчээ.
АН, МАН, МАХН-д хандив өгсөн иргэд, аж ахуйн нэгжийн дэлгэрэнгүй жагсаалтыг энд дарж үзнэ үү