Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнг өчигдөр орой эцэслэлээ. Нийт АН-ын 7000 гаруй төлөөлөгчөөс 4438 хүний санал авч 63.4 хувийн саналаар С.Эрдэнэболд АЗХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
АЗХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчид 21 аймаг, есөн дүүргийн АЗХ-ны 90 гаруй мянган гишүүдтэй уулзаж, өөрсдийн мөрөө хөтөлбөрөө танилцуулж, санал хураалтаа явуулсан. Орон нутгийн саналын хуудсыг нийслэлд тусгай хамгаалалттай, камертай өрөөнд хадгалж өчигдөр тоолжээ. С.Эрдэнэболд нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, АНУ-ын Индианагийн их сургуулийг мөн Эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2016 онд Харвардын их сургуулийн Жон Кеннедигийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуульд магистрын зэрэг хамгаалжээ.
Мөн нийслэлийн АЗХ-ны тэргүүнээр Э.Өлзийбаяр сонгогдсон байна. Шинээр сонгогдсон нийслэлийн АЗХ-ны тэргүүнийг ирэх сарын 4-нд болох АЗХ-ны VIII их хурлаар батламжилна.