АНУ-ын ток шоуны нэрт хөтлөгч Чарли
Роуз нь эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг байсан гэх мэдээллийг хэд хэдэн
телевизээр мэдэгджээ. Вашингтон пост сонины дамжуулснаар хөтлөгч эрэгтэйн эсрэг
найман эмэгтэй мэдээлэл өгч, түүнийг зүй зохисгүй харьцаж байсан хэмээн ярьсан
байна.
\”Эдгээр нь маш их анхаарал татахуйц
мэдээлэл, бид маш нухацтай анхаарал хандуулах шаардлагатай байна” хэмээн CBS News мэдээлэлдээ
онцолжээ. Түүнчлэн PBS болон Bloomberg телевизүүд
түүнийг бэлгийн дарамт үзүүлдэг байсан талаарх мэдээллийг цацсан байна. Харин
ноён Роуз уучлалт гуйсан боловч өөрийн нь эсрэг мэдэгдлүүд бүгдээрээ үнэн гэсэ
үг биш хэмээн мэдэгджээ.Хохирогч эмэгтэйчүүдэд тохиолдсон явдлууд 1990-ээс
2011 оны хооронд болсон бөгөөд ноён Роуз тэдэн рүү залгах, утсаар санал тавих, хүсээгүй
үйлдлүүдийг нь хийлгэхийг завдаж байжээ. Дээрх эмэгтэйчүүдийн хоёр нь ноён
Роузын удирдлаган дор ажилладаг байсан бөгөөд тэрээр урдуур нь нүцгэн явдаг,
өөр нэг эмэгтэйг үдэшлэг дээр тэвэрч зүй бус авирлаж байсан гэх мэтээр тухайн
үед болсон явдлуудыг дэлгэсэн байна.Өдгөө 75 настай ноён Роуз нь Америкийн
хамгийн их хүндлэл хүлээсэн хөтлөгчдийн нэгт тооцогддог байжээ.
Орчуулсан Б.Болормаа