Зимбабевийн
эрх баригч Роберт Мугабеийг эхнэртээ засгийн эрхийг хууль
бусаар авч өгснөөс болоод Ерөнхийлөгчийн эрхээ хасууллаа. Энэ тухай намын
өндөр албан тушаалтан Пол Мангавана мэдэгдсэн бөгөөд түүний үгийг BBC News
дамжуулсан байна. Тэрээр \”Тэр хатуу хүн, ард түмэн юу хүсэж байгааг мэддэг боловч тэр сонсохыг хүсдэггүй” гэжээ.
Түүний хэлсэнээр ерөнхийлөгч эхнэрээ төрийн өндөр албан тушаалд нь
томилж засгийн эрхийг авах боломж өгсөн. Төрийн тэргүүн 93 настай тэгээд ч өөрийн үүргээ биелүүлэх чадамжгүй болсон гэж
тайлбарласан байна.
Тус улсын үндсэн хуулинд, ерөнхийлөгчийг төрийн албанаас нь огцруулах
үндэслэл нь тэр үндсэн хуулийг зөрчсөн бол эсвэл өөрийн үүргээ гйүцэтгэх
чадваргүй нөхцлүүдийг заасан байна. Sky News-ийн дамжуулснаар Зимбабевийн парламент
арван нэгдүгээр сарын 22-д ерөнхийлөгчөө огцруулахаар төлөвлөжээ.
Ц.Пүүжээ