Оросын
ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын тэргүүн Дональд Трамп нар цаг орчим утсаар ярилцсан
бөгөөд Сирийн ерөнхийлөгч Башир Асадтай оросын тэргүүний уулзсан асуудлын үр
дүнг авч хэлэлцлээ гэж Кремлийн хэвлэлийн албанаас мэдээллээ. Путин,
сирийн тэргүүний улс төрийн үйл явц, үндсэн хуулийн шинэчлэл, ерөнхийлөгчийн
болон парламентын сонгуульд баримтлаж байгаа үзэл баримтлалын талаархи
мэдээллийг Трампад танилцууллаа.
Оросын болон
АНУ-ын тэргүүнүүд \”цэргийн ажиллагаа дуусаж байгаа”-тай уялдан сирийн хямралыг зохицуулах талаар хэлэлцлээ.
Путин, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоол,
Вьетнамд болсон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтанд төрийн тэргүүнүүдийн хамтарсан мэдэгдэл болон Астанад хэлэлцсэн
хэлэлцээрүүдийг тооцсоны үндсэн дээр энх тайвныг тогтоохоор хамтран ажиллахад
бэлэн байгаа талаар мэдэгдлээ.
Тэргүүнүүд түүнчлэн Сочид болох Орос, Иран болон Туркийн ерөхийлөгчдийн
оролцоотойгоор гурван талын хэлэлцээрийн
сэдэв болох Сирийн цаашдын нөхцөл байдлыг зохицуулах асуудлыг хөндлөө. Украйны нөхцөл байдал нь ярианы тусгай сэдэв байлаа. Оросын тэргүүн тус
орны зүүн өмнөд дэх сөргөлдөөнийг зохицуулах цорын ганц арга нь Минскийн зөвшилцөлийг
биелүүлэх явдалд Трампын анхаарлыг хандуулсан. Түүнээс гадна ираны цөмийн
зэвсгийг тойрсон нөхцөл байдлын талаар ерөнхийлөгчид авч хэлэлцэв. Оросын тэргүүн, ажиллагааны хамтарсан цогц
төлөвлөгөөг Москва бүрэн хэрэгжүүлэх
үүрэг хүлээсэн талаар мэдэгдлээ.
Ц.Пүүжээ