Умард Солонгосын засаг захиргаа АНУ болон дэлхийн улс орнуудын тус улсын
эсрэг тавьсан хатуу хориг арга хэмжээнээс үүдэн найр наадам хийхийг бүрэн хориглох
шийдвэрийг гаргажээ. Энэ талаар Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг тус улсын Үндэсний
тагнуулын албаны баттай эх сурвалжаас иш татан мэдээллээ. Ёнхап агентлагийн
мэдээлснээр Умард Солонгос улс эдийн засгийн ноцтой хямрал нүүрлээд байгаа өнөө
цаг үед ямар нэгэн найр наадам хийхийг хатуу хориглох шийдвэр гаргасан гэж мэдээлсэн
байна. Энэ сарын 20-нд АНУ Умард Солонгосыг терроризмыг дэмжигч орнуудын
жагсаалтад дахин оруулах шийдвэрийг
гаргсан бөгөөд энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрөө мэдэгджээ.
Тэрээр энэ талаар хэлэхдээ \”Умард Солонгос хилийн чанадад терроризмийг
санхүүжүүлдэг, мөн аллага ч үйлдэж байсан, тус улсын эсрэг тавьж буй энэхүү хориг
арга хэмжээ нь Умард Солонгосын аймшигт дэглэмийг устгахад ихээхэн нэмэр хандив
болох болно” гэж тайлбарласан байна.
Ж.Батдорж