Казахстаны улс төр,
нийгмийн нэрт зүтгэлтэн Динмухамед Кунаевын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн
эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн ирэх амралтын өдрүүдэд Тарас хотод
болно. Тав дахь удаагийн тэмцээнд манай улсаас 61 кг-ын жинд спортын мастер А.
Мөнх-Эрдэнэ, 65 кг-д Б. Наранболд,70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 86 кг-д ОУХМ
О.Үйтүмэн 125 кг-д ОУХМ Н.Золбоо спортын мастер Э.Төгөлдөр
нарын зургаан тамирчин эх орноо төлөөлөн оролцоно. Тус тэмцээнд гавьяат
тамирчин Э.Бэхбаяр 2013, гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ О.Үйтүмэн нар
2014 онд түрүүлж байсан юм.