Германы цагдаагийн байгууллага удахгүй болох зул сарын баяраар алан
хядагчид террорист халдлага үйлдэх гэж байсныг таслан зогсоосон талаар
мэдээллээ. CNN агентлагийн
мэдээлснээр алан хядагчид уг халдлагыг зул сарын баяраар зохион байгуулагдах үзэсгэлэн худалдааны үеэр үйлдэхээр
бэлтгэж байсан ажээ.
Алан хядагчдыг Германы 500 гаруй цагдаагийн ажилтан тус
улсын 4 том хотод тусгай ажиллагаа явуулж баривчилсан бөгөөд үүний үр дүнд
террорист халдлага үйлдэхээр бэлтгэж байсан Сирийн 4 иргэнийг баривчлан саатуулсан
байна. Цагдаагийн ажилтнуудын мэдэгдэж
байгаагаар тэдгээр этгээдүүд удахгүй Берлин хотод зохион байгуулагдах зул сарын
баярын үзэсгэлэн худалдааны үеэр халдлага үйлдэхээр бэлтгэж байсан нь тогтоогджээ.
Өнгөрсөн жилийн 12-р сарын 19-нд Германы нийслэл Берлин хотноо Афганистаны алан
хядагч зул сарын баярын үеэр жирийн иргэд рүү ачааны машинаар дайрч, 12 хүний
амийг хөнөөсөн бөгөөд энэ үеэр 48 хүн хүндээр шархдаж байсан юм.
Мөн саяхан
өнгөрсөн сарын 31-нд Германы тусгай албаныхан тус улсын Шверин хотод 19 настай Сирийн
иргэн террорист халдлага үйлдэх гэж байсныг таслан зогсоосон байна.
Ж.Батдорж