Хятадын олон нийтийн хамгийн том
сүлжээний \”Tencent holdings” компанийн ашиг
орлого \”Facebook”-ийнхээс
давсан байна. Тус улсад өргөн хэрэглэгддэг, зурвас дамжуулах WeChat апп-ыг тус
компани эзэмшдэг бөгөөд залуусын дунд нэлээд алдартай \”League of Legends”, \”Honour of Kings” тоглоомын
франчайзингийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм.
Компани Азидаа
орлогоороо толгой цохиж байсан бол зах зээл дэх ашиг нь 500 тэрбум ам.долларт
хүрчээ. Ийнхүү ашиг орлого нь нэмэгдсэнээр компанийн гүйцэтгэх захирал Ма
Хутэнг нь алдарт \”Google”-ийн
үүсгэн байгуулагчид Ларри Пэйж, Сергей Брин нараас ч чинээлэг болсон тухай Forbes онцолжээ.
Тус сэтгүүлээс Ма
Хутэнгийн хөрөнгийг 48.3 тэрбум ам.доллар гэж үзсэн нь түүнийг дэлхийн ес дэх
баян эрхэм болсныг гэрчилж байгаа юм. Түүнчлэн WeChat апп-ыг ирэх оноос Малайзад нэвтрүүлэхээр болсон тухай
зарласны дараа \”Tencent”-ийн
хувьцааны ханш ч мөн өссөн байна.
Дашрамд дурдахад
тус компани Snap-ийн
хувьцаа эзэмшигч бөгөөд Lyft
апп, цахилгаан машин үйлдвэрлэгч \”Tesla”-д ч хувь эзэмшдэг
аж. Мөн алдартай \”Honour of Kings” тоглоомыг АНУ-ын зах зээлд гаргахаар зэхжээ.
Өдгөө \”Tencent” нь АНУ-ын
дэлхийд алдартай компаниуд болох \”Apple”, \”Amazon”, \”Microsoft”-ийн эгнээнд нэгдэхүйц болсныг эх
сурвалжууд онцлон тэмдэглэж байна.
Орчуулсан Б.Болормаа