Хойд Солонгосын цэрэг хоёр улсын цэрэггүй бүсээр дамжин
оргосон бичлэгийг НҮБ-ын цэргийн командлалаас ил болгожээ. Бичлэгт цэрэг хэрхэн
оргосон болоод Хойд Солонгосын харуулын цэргүүд гал зогсоох хэлэлцээрийг
зөрчин, хилийн шугам давж гал нээсэн талаар дурджээ. Гал
зогсоох хэлэлцээрийг зөрчсөн үйлдлийн хариуд НҮБ-ын цэргийн командлалаас Хойд
Солонгосын талд мэдэгдэл хүргүүлж, энэ асуудлаар уулзалт зохион байгуулахыг хүсчээ.