Налайхын ’Дулааны
станц’’ ТӨХК нүүрсээ Шивээ овоогоос авдаг юм байна. Одоогоор Дулааны станцын
нүүрсний нөөц нь 4000 тн байгаа бөгөөд
10 гаруй хоногийн хэрэглээ байгаа гэнэ. Хэдийгээр 10 гаруй хоногийн нөөцтэй
байгаа хэдий ч Налайхын дулааны станцын хувьд горимын дагуу халаалтаа өгч
ажиллаж байгаа гэдгийг байгууллагын зүгээс хэлж байна. Өнгөрсөн жилүүдэд
налайхын уурхайгаас нүүрсээ авдаг байсан бол одоо налайхын уурхайн нүүрсээр
хангах нөөц бололцоо байхгүй учраас Шивээ овоогоос 2 дамжин авч байгаа юм
байна. Үүнээс гадна айл өрх аж ахуй нэгжээс 500 орчим сая төгрөгний өр авлага
үүсчээ. Үүнээс 370 гаруй сая нь зөвхөн айл өрхүүдээс үүссэн өр юм байна.