Өнөөдрийн
байдлаар Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээний 87 чиглэлд 937
тээврийн хэрэгслээр (шөнийн тээвэр-4) нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж, өдөрт
дундажаар 600-700 мянган зорчигч тээвэрлэж байна.Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалж
үйлчилгээний автобус хоорондын хүлээгдлийн хугацаа нэмэгдэж, тээврийн
хэрэгслүүд нэг зогсоолд давхцан ирэх зэргээр батлагдсан цагийн хуваарийн дагуу
үйлчилгээ үзүүлэх боломжгүй болж нийтийн тээврийн үйлчилгээний зардал нэмэгдэх
зэрэг асуудал үүсдэг. Иймд нийтийн тээврийн үйлчилгээний оргил цаг, ачаалал
ихтэй үед үйлчилгээний хүрээмжийг нэмэгдүүлэх, ачаалал ихтэй зогсоолуудын
ачааллыг бууруулах чиглэлээр дараах зохицуулалтыг хийж эхэлжээ.
Өглөөний оргил ачаалалын үед:
Нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал ихтэй дундын зогсоолуудын
ачааллыг бууруулж иргэдийн зорчих эрэлтийг ханган ажиллах үүднээс холбогдох
судалгааг хийж, өглөөний пик цагуудад ажлын өдрүүдэд өглөөний 07:25-07:40
цагийн хооронд хотын захын ачаалал ихтэй таван цэгээс /Саппоро, III эмнэлэг, Х
хороолол, 25-р эмийн сан, 7 буудал/ зургаан чиглэлд тус бүр нэг автобус нэмж
явуулахаар болжээ.
Оройн оргил ачааллын үед:
Зорчигч урсгал багатай өдрийн цагт ажиллах тээврийн хэрэгслийн
тоог бууруулж, зардлыг нэмэгдүүлэхгүйгээр оройн оргил ачааллын үе буюу
17:00-21:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх зохицуулалт
хийсэн. Үүнд найман аж ахуйн нэгж байгууллагын 17 чиглэлийн 57 тээврийн
хэрэгслийн өдрийн цагт цонхлуулж, оройн ачаалалтай цагаар 20 гаруй чиглэлд
дунджаар 99 тээврийн хэрэгслээр нэмэгдүүлжээ.