АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр суртал
мэдээллүүдийг цацсан гадаадын хэн нэгэн жүжигчний үүсгэсэн \”like” хуудсуудыг
илрүүлж хүмүүст харуулахаар Facebook
компани төлөвлөж байна. Хоёр жилийн хугацаанд 126 сая америкчууд Оросын
туршуулуудын нийтэлсэн контентуудыг үзсэн байж болзошгүй хэмээн тус компаниас
өмнө нь мэдээлж байсан билээ.
Тиймээс компанийн зүгээс хүмүүсийн олон нийтийн сүлжээнд
\”лайк” дарж дагасан ч дараа нь Оросын Интернэт судалгааны хүрээлэнгийнхний
устгасан байж болзошгүй пейжүүдийг илрүүлэх төхөөрөмжийг бүтээж байгаа аж. Энэ
нь ирэх 12 дугаар сард бэлэн болох гэнэ. Тус хүрээлэн нь улс төрийн утга
агуулга бүхий мэдээлэл нийтэлдэг Фейсбүүк, Твиттер, Инстаграмын олон зуун
хуурамч хаягуудын ард байсан гэж мэргэжлийн хүмүүс үзжээ.Эдгээр хугацаанд Техасын зүрх, Эх оронч, Хамгаалалттай
хил гэх мэтчилэн АНУ-ын иргэд өөрсдөө нээсэн мэт харагдуулах гэсэн маш олон
хаяг нээгдсэн байна.
2016 оны 11 дүгээр сард Facebook-ийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг, \”Олон нийтийн
сүлжээгээр тархсан худал хуурамч мэдээллүүд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлнө
гэдэг ёстой галзуу санаа юм” гэж байжээ. Түүнээс хойш компанийнхан Оросоос
гаралтай хаягуудын олон мянган нийтлэл, сурталчилгааг шалгаж тодруулсан байна. Ийнхүү
тус олон нийтийн сүлжээгээр олон тооны суртал ухуулгын болоод хуурамч
мэдээллүүд цацагдсан нь ихээхэн шүүмжлэл дагуулж, асуудал үүсгэсэн хэрэг болоод
байгаа юм.Харин ОХУ-ын зүгээс Дональд Трамп болон Хиллари Клинтон
нарын өрсөлдсөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөө үзүүлэх оролдлого
хийгээгүй хэмээн удаа дараа мэдэгджээ.
Орчуулсан Б.Болормаа