Бүх биеийнх нь 95 хувь нь түлэгдэж, амь нас нь үхлийн
ирмэг дээр байсан өвчтөнд түүний ихрийн өрөөсөн ах нь өөрийн арьснаас шилжүүлэн
суулгуулсан байна. 33 настай Франц эр 2016 оны есдүгээр сард ажлын байран
дээрээ осолд өртөж ийнхүү хүндээр түлэгдсэн юм.Тэрээр эмнэлэгт ирэхдээ гүн түлэгдэлтэй, биеийн байдал нь
маш хүнд байсан бөгөөд долоо хоногийн дотор ихрийн өрөөсөн ахынх нь арьснаас
шилжүүлэн суулгах эхний мэс заслыг хийсэн байна. Учир нь генетикийн хувьд адилхан
арьсыг шилжүүлэн суулгахаас татгалзаагүй аж.
Энэ нь ихрүүдийн хооронд арьс шилжүүлэн суулгаж байгаа
анхны тохиолдол биш боловч их хэмжээний арьсыг өмнө нь сольж байсан удаа
байхгүй гэдгийг Парисын Гэгээн Луйгийн эмнэлгийн мэс засалч эмч Моурис Мимоун
хэлжээ.Өвчтөн Франк нь дөрвөн сар хагасын дотор 10 удаа ийм мэс
засалд орсон бөгөөд биеийн байдал нь сайжирсан болохоор нөхөн сэргээх төвд
шилжүүлэхийг эмнэлгийн удирдлагууд зөвшөөрсөн байна. Түүний түлэгдсэн арьсыг
авч, ахынх нь нуруу, хуйх, гуянаас авсан нимгэн арьсыг суулгасан аж. Ийнхүү
арьс нөхөн суулгасан нь шинэ арьс ургахад сайнаар нөлөөлдөг гэнэ.
Орчуулсан Б.Болормаа