Хар баасан гаригийн хямдралын үеэр
онлайн худалдаанд америкчууд 24 цагийн дотор таван тэрбум доллар зарцуулсан
тухай судлаачид мэдэгдлээ. Энэ нь 2016 оны энэ өдөр онлайнаар хийсэн худалдааны
дүнгээс 16.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн нийт худалдааны 80 хувь нь Америкийн
онлайн худалдааны хамгийн том 100 сайтаар дамжин хийгдсэн тухай \”Adobe Digital
Insights” байгууллагаас мэдээлжээ.
Тухайлбал салбартаа тэргүүлэгч \”Amazon”
компани дээд амжилт тогтоож, Баасан гаригийн эхний тавхан цагийн дотор 200,000
тоглоом зарсан байна. Харин томоохон худалдааны төвүүд, жижиглэнгийн дэлгүүрүүд
өмнөх жилүүдийг бодвол арай бага хүнтэй байсан гэнэ.
Мөн \”ShopperTrak” байгууллагын
ажигласнаар, дэлгүүр болон худалдааны төвүүдээр үйлчлүүлэгчдийн тоо өнгөрөгч
оныхоос нэг хувиар буурсан гэжээ.
Орчуулсан Б.Болормаа